Mонголын Геологийн
Холбоодын нэгдсэн зөвлөл

Mонголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл

Товч Танилцуулга

Монголын геологи хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн 22 холбоо \төрийн бус байгууллага\ 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монголын геологийн холбооны байранд албан ёсоор хуралдаж Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл ТББ-ыг байгуулахыг дэмжин тогтоол гаргасан. Энэ дагуу нэгдсэн зөвлөлийн дүрмийг боловсруулах ажлын хэсэг томилогдон ажиллаж, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хоёрдугаар хуралдаанаа хийж дүрмээ батлан, зөвлөлийн даргаар Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх геологич О.Чулууныг сонгож баталсан байна.

Харилцагч байгууллагууд

Энэ хэсэгт ТББ гол зорилго

Төрийн бус байгууллагын тухай хуулийн хүрээнд Монгол улсын геологи хайгуулын салбарын холбоодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн нэг удирдлагаар хангах, салбарын талаар төрөөс баримталж буй бодлогод өөрсдийн байр суурийг нэгтгэн төрийн төв болон захиргааны байгууллагуудад илэрхийлэх, нийгэмд геологийн салбарыг сурталчлан таниулах, олон нийтийг соён гэгээрүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд оршино.

Өдөр болон Сургалтын
Хувиарууд

Та биднээс тогтмол
мэдээлэл авах бол

Mонголын Геологийн Холбоо © 2021. Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно.